Бүтээгдэхүүнүүд:
    Гель домовой (шахдаг)

    Гель домовой (шахдаг)

    Жоом, шоргоолж үхүүлнэ. 60-70м2 талбайд хэрэглэнэ. Хэрэглэх арга: Шахдаг савыг хайрцагнаас гаргаж бөглөөний дээд хэсгийг 8-10мм зайнд тайрна. Түрхэцийг хортон шавьж явдаг, үүрлэсэн газраар нарийхан зураас эсвэл цувсан
    Дихлофос (шүршдэг)

    Дихлофос (шүршдэг)

    Жоом, бясаа, ялаа гэх мэт мөлхдөг болон нисдэг шавьжийн амьсгалыг боогдуулж устгадаг. 1 баллүн хор савласан хэмжээнээсээ хамаарч 20-40 хүртлэх м,кв талбайд үйлчилнэ. Хурдан хугацаанд шавьжийг үхүүлнэ. 20см-ийн холоос
    Раптор супер шингэн шүршигч хор

    Раптор супер шингэн шүршигч хор

    Жоом, шоргоолж, бясаа гэх мэт бусад мөлхөгч шавьжны эсрэг үр дүнтэй хор юм. Богино хугаацаанд шавьжны амьсгал боогдуулж устгана. Уг бодисын найрлаганд онцгой бүрдлүүд орсон учраас хэрэглэснээс хойш хэдэн сарын туршид
    Кобра шүршдэг шингэн

    Кобра шүршдэг шингэн

    Ногоон өнгийн шүршдэг шингэн нь жоом, бясаа нохой бөөс болон бусад 40 гаруй нэр төрлийн мөхлдөг шавьжийг устган амьсгалыг боогдуулж 1 баллон хорыг 2 өрөө байранд буюу 35-40м2 талбайд хэрэглэнэ. Нэг удаа шүршсэнээс хойш
    Цагаан эрвээхэй устгах ба хамгаалах хор

    Цагаан эрвээхэй устгах ба хамгаалах хор

    Уг хорнууд нь цагаан эрвээхэйг устгах ба давхар хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Цагаан эрвээхэй цугласан газар болон үслэг эдлэл рүү шууд цацаж хэрэглэнэ. Хор цацсан үслэг эдлэлийг сайтар сэгсэрсний дараа өрөө, шүүгээ,
    Жавеиолон (жавель солид жавель клейд)

    Жавеиолон (жавель солид жавель клейд)

    Үйлчлэгч бодис нь: Натрийн давс, дихлор, изоциануравой хүчил. Байнгын эцсийн, урьдчилан сэргийлэх халдваргүйжилтэнд хэрэглэнэ. Халдварын голомт, этнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага, хүнсний үйлдвэр, сургууль,
    Манай бүтээгдэхүүн дугаар 6

    Манай бүтээгдэхүүн дугаар 6

    Бүтээгдэхүүний талаарх товч танилцуулга энд бичигдэнэ. Та энэ хэсгээс харж болох юм.
    Манай бүтээгдэхүүн дугаар 5

    Манай бүтээгдэхүүн дугаар 5

    Бүтээгдэхүүний талаарх товч танилцуулга энд бичигдэнэ. Та энэ хэсгээс харж болох юм.  
    Манай бүтээгдэхүүн дугаар 4

    Манай бүтээгдэхүүн дугаар 4

    Бүтээгдэхүүний талаарх товч танилцуулга энд бичигдэнэ. Та энэ хэсгээс харж болох юм.
    Манай бүтээгдэхүүн дугаар 3

    Манай бүтээгдэхүүн дугаар 3

    Бүтээгдэхүүний талаарх товч танилцуулга энд бичигдэнэ. Та энэ хэсгээс харж болох юм.
Кофе юу? Цай юу?
Шинэ мэдээ
Санал асуулга
Та ямар үйлчилгээ сонирхож байна?
Халдваргүйжүүлэх
Ахуйн шавьж устгах
Мэрэгч устгах
Ариутгал
Бусад

» » Д.Алтанцэцэг: Хүүхдийг сургуульд орохоос нь өмнө үсэг заахыг би буруу гэж боддог
Женский блог Монстрята

Д.Алтанцэцэг: Хүүхдийг сургуульд орохоос нь өмнө үсэг заахыг би буруу гэж боддог

Нэгдүгээр ангийнхан одоо А үсгээ үзэж, үеэр холбож эхэлж байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн лаборатори 115 дугаар сургуулийн 1А ангийн багш Д.Алтанцэцэгтэй ярилцлаа. Хичээлийн цаг дуусаж, хүүхдүүд харьцгаасан ч багшийн ажил дуусах яагаа ч үгүй. Бага ангийн багш нар хичээл дээр хэрэглэх материалыг бэлтгэхэд маш их цаг зарцуулдаг аж. Д.Алтанцэцэг багш тооны хичээлд хэрэглэх цифрүүдийг хүүхдийн тоогоор хэвлэн, бэлтгэж байхад ажлын цагаас нь хумслан яриа өрнүүллээ.

-Та бага ангийн багшаар хэр удаан ажиллаж байна вэ?
-29 дэх жилдээ ажиллаж байна. 1986 онд Багшийн сургууль төгсөөд Говь-Алтай Бугат сумандаа ажиллахаар очсон. Сумын төвийн сургуульд орон тоо байгаагүй учир цаашаа Тахийн талын бага сургуульд багшаар орлоо. Анх 13 хүүхэдтэй нэгдүгээр анги аваад ажлаа эхэлсэн. 20 настай охин нэгдүгээр анги аваад, хичээлийн завсарлагаанаар хүүхдүүдээ дагуулж гараад л хөөцөлдөж тоглодог байж билээ.

-Нэгдүгээр ангийн хүүхдийг хүлээж авна гэдэг сайхан ажил байх. Дөнгөж сургуулийн босго алхаж байгаа хүүхдүүдээс Та юуг мэдэрдэг вэ?
-Янз бүрийн орчноос ирж байгаа хүүхдүүд учир би эхний долоо хоногт хичээл заахаас илүү ойлголцохыг илүүд үздэг. Шинэ орчинд ороод айж сандарсан царайтай, учраа олохгүй байгаа хүүхэд хичээлээ ойлгохгүй.

Багш сурагч хоёр ээж, хүүхэд шиг дотно харилцааг бий болговол хүүхэд мэдэхгүй, чадахгүй зүйлсээ багшдаа хэлдэг, асуудаг болно. Мөн ар гэрийн амьдрал нь ямар байна, гэр бүл салсан, өнчин, аав ээж нь гадаадад байдаг хүүхдүүд их бэтгэрсэн байдаг. Тиймээс тэр онцлог талыг нь багш хамгийн түрүүнд мэдсэн байх учиртай.

-Та найман настай хүүхдүүдийг нэгдүгээр ангид авч байсан. Тэгвэл зургаан настнууд ямар байна вэ?
-Анхны зургаан настнууд цэцэрлэгийн хүүхэд шиг амаргүй байсан. Харин өнөөдрийн зургаан настнууд харьцангуй бие даасан байна. Өөрсдөө хувцсаа тайлаад өмсчихнө. Манай ангийнхан хамгийн түрүүнд хувцсаа эвхэж, гутлаа үдэж, мэндэлж суръя гэсэн төлөвшлийн зорилго тавьсан. Одоо хүүхдүүд маань бүгд жигд сурч байна. Үдийн цай ороход нойтон салфеткаар гараа цэвэрлэж, ариутгагч бодисоор ариутгаад сурчихсан. Би эцэг, эхчүүдэд "Хүүхдэдээ үдээстэй гутал өмсүүл” гэж хэлж байгаа. Монголчууд эртнээс уяагаа уядаг байсан. Орчин үеийн хүүхдүүд уяа уяад сурчихвал бас л нэг чадвар. Гар хуруу нь ч юманд эвлэг болно.

Бага ангийн багш болоод тэр үү, хөгширдөггүй л юм байна. Хүүхдийн дуу дуулаад л, гар хөлөө савчуулж байдаг болохоор тэр байх. Ялангуяа бага ангийн багш хүн үргэлж хүүхдийн инээд хөөр, сайхан сэтгэл, эерэг энерги дунд байдаг.

-115 дугаар сургууль байгуулагдаад удаагүй. Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ?
-Би Говь-Алтай аймагт ажиллаж байгаад 2001 оноос хойш Хан-Уул дүүргийн 60 дугаар сургуульд ажилласан. Энэ сургуульдаа ирснээс хойш нэг тавдугаар ангийг өнгөрсөн жил дунд анги руу шилжүүллээ.

-Мэргэжил бүхэн сайхан. Тэгвэл багш мэргэжлийн сайхан нь юу вэ?
-Бага ангийн багш болоод тэр үү, хөгширдөггүй л юм байна. Хүүхдийн дуу дуулаад л, гар хөлөө савчуулж байдаг болохоор тэр байх. Ялангуяа бага ангийн багш хүн үргэлж хүүхдийн инээд хөөр, сайхан сэтгэл, эерэг энерги дунд байдаг. Багш, ээж, аавуудтайгаа хамтарч хүүхдээ хөгжүүлж байгаа учир үргэлж тэдний итгэл хүндлэл дунд байдаг.

Өндөр настай хүн хүртэл "Багш аа, Та ор” гээд хаалга онгойлгож өгдөг. Би яалаа гэж настай хүний өмнүүр яваад орох вэ дээ. Энэ бол мэргэжлийн минь онцлог. Багш гэдэг сайхан мэргэжлийн ач юм даа.

-Нээрэн анзаараад байхад Та их цоглог хүн юм, ажлын тань онцлогтой холбоотой байх нь?
-Мэргэжлийн онцлог. Хааяа уурлах юм гарна л даа. Гэхдээ хөмсгөө зангидаад удаан сууж чаддаггүй. Дорхноо уур гардаг.

-Багш нарын цалин муу гэж байнга л яригддаг. Энэ асуудал сүүлийн үед чимээгүй байх шиг?
-Цалин нэмэгдсэндээ чимээгүй болсон хэрэг биш байх аа. Бидний цалин хаанаа ч хүрэхгүй хэвээрээ шүү дээ. Бид нар хүүхдийн төлөө маш их цоохор цаас үйлдвэрлэдэг. Хичээл дээр хэрэглэх материал ялангуяа бага ангийн багш нарт маш их хэрэгтэй. Тоо, үсэг, төрөл бүрийн дүрс, зураг зэргийг хийх төсвийг улсаас өгдөггүй. Тэр бүхнийг цалингаасаа гаргавал цалин хаанаа ч хүрэхгүй.

Үнэндээ эцэг, эхчүүдийнхээ тусламж, дэмжлэгээр л тэр бүхнээ амжуулдаг. Сая сүүлийн сарын цалин гэхэд 29 жил ажилласан би 327 мянган төгрөг л авч байна. Тэгсэн ч би өвдөх эрхгүй. Намайг 40 хүүхэд, 40 аав, 40 ээж, эмээ өвөө хүлээж байгаа. Бие өвдсөн ч муухай царайтай орж ирээд, эхний цаг дуусахад өвчнөө мартчихсан байдаг. Хичээл тараад бүх хүүхдүүд явсан хойно гэнэт өвдөөд эхэлдэг. Тэгэхээр өвчин гэдэг бас сэтгэл санаатай шууд холбоотой юм шиг санагддаг.

-Хичээл тарсан хойно дараагийн хичээлд хэрэглэх тараах материал бэлтэхэд бага ангийн багш нар их цаг зарцуулдаг бололтой?
-Хичээл дууссанаар бидний ажил дуусахгүй. Тараах материал гэж баахан цаас үйлдвэрлэнэ, ангийнхныхаа дэвтрийг шалгана, бичнэ гээд бүтэн өдөржин ажилладаг. Хүүхэд бүрт гарын авлага хийнэ. Манай анги 45 хүүхэдтэй, хүүхдийнхээ тоогоор жижиг цифр хийж сууна. Самбарын урдаас хүүхдэд харагдахаар томыг өөртөө тавыг хийсэн.

Үзүүлэх материал хийхэд хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатруудыг гаргаж ирэхэд нүд нь сэргээд их дуртай байна. Хүүхдүүд одоо л А, Э үсгээ үзэж байна. Орчин үеийн хүүхдүүд баавгай, хандгай ашиглахад нэг их сонирхохгүй, харин маккүин, немо загас зэргийг гаргаж ирэхэд алга ташаад л баярладаг. Орчин үеийн хүүхдүүд их өөр болж байна.

-Энэ олон гарын авлагыг Та ганцаараа л хийж дуусгах уу?
-Хичээлийн хажуугаар ганцаараа хийж амжихгүй учир гэртээ авчирна. Нөхөр, хүүхдүүд, ээж хүртэл цаас хайчлаад сууна шүү дээ. Ямар сайндаа л манай нөхөр "Чам шиг гэр бүлээ ажиллуулдаг хүн байхгүй” гэдэг. Манай ангийнхныг гэр бүлийнхэн маань бүгд мэднэ. Танай тэр хүүхэд яаж байна гэх мэтээр санаа тавьж асууна.

Хичээлд хэрэглэх гарын авлага хангалттай байхад хичээлийн үед багш ядардаггүй. Дээр үед шрифтийн үзгээр өөрсдөө бичдэг байсан бол одоо бүх зүйлээ компьютерээр хийчихэж байна. Бас хүүхдүүдийнхээ дэвтрийг хурааж авч, үзэж шалгах ажил гээд өглөөнөөс орой хүртэл суугаад ч бидний ажил дуусахгүй шүү дээ.

-Таны ширээн дээр баахан баллуур байна. Үүгээр юу хийх гэж байгаа юм бэ?
-Би хүүхдүүдийнхээ баллуурыг хурааж авсан. Баллуур барихаараа өөртөө итгэлгүй, баллаад суучихна, гараас нь юм гарахгүй байна. Хүүхдийн зурсан нэг зураас ч буруу биш. Нөгөө талаас баллахгүй бол анхнаасаа бодож байж хийдэг болно. Сургуульд хэрэглэхгүй зүйл нь арилахгүй учир анхнаасаа л хичээх хэрэгтэй. Алдаа хийсэн хойноо арилгах биш, анхнаасаа л зөв бич. Тэр нь хүмүүжлийн бас нэг ач холбогдолтой. Буруу муруй зурсан бол түүнийгээ өөр зүйлд ашиглаж болно.

-Танай хүүхдүүдээс багш төрсөн үү?
-Охин минь бага ангийн багш болсон. Багш хийх бол "Бага ангийн багш болоорой” гэж би охиндоо хэлсэн. Бага ангийн багшийг хүмүүс хэзээ ч муу хэлдэггүй. Миний охин 19-тэйгээсээ бага ангийн багшаар ажилласан. Одоо 32 дугаар сургуульд багшилдаг.

Охин маань ажлынхаа хажуугаар ХААИС-ийн Эдийн засгийн сургуульд нягтлангийн ангид сурдаг. Энэ жил төгсөнө. Аав нь эдийн засагч мэргэжлээрээ ажилла гэдэг. Охин маань нягтлангийн мэргэжил бол миний хувьд ажил хийх арга барил минь нэгээр нэмэгдэж байна гэсэн үг. Түүнээс би нягтлан хийхгүй, багшаараа ажиллана гэдэг.

Гэртээ сурсан хүүхдүүд жишээлбэл үсгийг М,А гэж тус тусад нь дууддаг бол хичээл дээр "МА” гээд үеэр уншуулж сургадаг. Тэгэхээр тэр хүүхэд үеэр холбож уншиж сурах гэж нэлээд зүдэрдэг, сурлаа ч үгийн хурд, тоо ч ахидаггүй, хүлээн авах чадвар нь суларчихдаг.

-Ээжээсээ ажил мэргэжлийн талаар зөвлөгөө авч байна уу?
-Надад зөвлөнө шүү дээ. Бид хоёр нийлээд ярихад гоё гоё санаа гарна.

-Хүүхдээ сургуульд оруулахын өмнө томчууд уншуулж, бичүүлж сургах гээд шахаад байдаг. Таны бодлоор яасан нь дээр вэ?
-Намар ирэхэд эцэг, эхчүүд манай хүүхэд үсгээ мэднэ гэдэг. Ийм хүүхэд А, Б гээд үсгээ таниад байдаг. Үсгийг үеэр заадаг юм. Үсэг заахдаа үеэр холбож сургадаг. Гэтэл гэртээ сурсан хүүхдүүд жишээлбэл үсгийг М,А гэж тус тусад нь дууддаг бол хичээл дээр "МА” гээд үеэр уншуулж сургадаг.

Тэгэхээр тэр хүүхэд үеэр холбож уншиж сурах гэж нэлээд зүдэрдэг, сурлаа ч үгийн хурд, тоо ч ахидаггүй, хүлээн авах чадвар нь суларчихдаг. Эхэндээ "би мэднэ ээ”, гээд явж байгаад сүүлдээ хоцрогдол болдог. Тиймээс би ялангуяа үсэг заахыг буруу гэж боддог. Харин сайхан зурдаг, бодож байгаа зүйлээ зургаар илэрхийлж чаддаг, өнгө ялгадаг, ярьж чаддаг байх хэрэгтэй. Хүүхдээ сургая л гэж байгаа бол үлгэр уншиж өг. Тэр үлгэрийнхээ утгыг хүүхдээрээ яриул, зуруул.

-Хүүхэд бүрт авьяас бий. Тэр авьяасыг багш нээх ёстой гэдэг. Энэ ажил багшийн ажил дээр яаж буудаг вэ?
-Би өнгөрсөн жил тавдугаар анги төгсгөсөн. Манай анги 42 хүүхэдтэй байлаа. "Есөн эрдэнийн орон” шүлгийг цээжлүүлэх гээд чадсангүй. Тавдугаар ангид орох үед нь нөгөө шинэчлэл явагдаж эхэлсэн. Тэгэхэд нь би нөгөө шүлгээ нэг нэг бадгаар нь хоёр хүүхдэд цээжлүүллээ.

Дөрөвхөн мөр шүлгийг хүүхэд дор нь цээжилж байгаа юм. Дээр нь үг болгоны утгыг тайлбарлаад, бадагтаа тохирсон зургийг нь зурууллаа. Тэгсэн манай ангийнхан бүтэн жил цээжлэх гээд чадаагүй шүлгээ бусдынхаа уншиж байхад л тогтоочихдог юм байна. Түүнээс хойш "Тусгаар тогтнол”, "Миний нутаг” зэрэг том том шүлгүүдийг нэг сарын дотор цээжлээд л явдаг болсон. Тэгэхээр авьяасгүй хүн гэж байхгүй. Хэн нэгнийг арга хэмжээнээс орхигдуулна гэдэг тэр багийн удирдагчийн буруу гэж бодох болсон. Ангийнхаа хүүхдийг орхигдуулсан бол багшийн буруу.

-Багш хүн хүүхдийнхээ найз нь байх ёстой гэдэг?
-Эцэг, эхчүүд чихэр өгөхөд тэрийг нь хүүхдүүдтэйгээ хуваагаад идчихдэг. Набор өгөхөөр манай ангийнхан "Багшаа, наадах чинь тэдэн ширхэгтэй юм байна. Нэг хүүхдэд таллаж өгвөл таарах юм байна” гээд бодоод сууж байдаг. Манай ангийн нэг хүүхдийн аав хөдөө ажилладаг юм. Намар ирэхдээ сайхан ааруул авчраад "Багш аа, наад ааруулыг чинь танд өгч байгаа юм шүү.

Таныг хүүхдүүддээ хуваагаад өгчихдөг болохоор хүүхдүүдийнхийг тусад нь авчирсан” гэж байсан. Тэгээд хэн түрүүлж тоогоо бодсон нь чихрээ авна гээд л хүүхдүүдтэйгээ идэвхийг сэргээчихэж байгаа юм. Хүүхдүүдийг "Найзууд аа, наашаа хараарай, Алив Монголын ирээдүй, алив Чингисийн удмынхаан” гэх мэтээр дуудахад их дуртай байдаг.
Сэтгэгдэл

Сэтгэгдэл нэмэх